Бас нэгэн эрчим хүчний сонирхолтой бүтээл. “SOCCKET”

Кинетик хөлбөмбөг дэлхийн эрчим хүчний асуудалд томоохон нээлт хийх гэж байна …

Хөл бөмбөг тоглож байсан бага насны бүх цаг үе, зарцуулсан тэдгээр бүх энергийг өөрөөр ашиласан бол гэж та бодож байсан уу? Мэдээжийн хэрэг, бид таашаал авсан боловч харамсалтай нь өөр ямар нэгэн байдлаар ашиглах боломж байгаагүй билээ. Тэгвэл Одоо ирээдүйд Мессис, Роналдо шиг болохыг хүсдэг хөлбөмбөгт дуртай хүүхэд залуучуудад Харвардын хоёр төгсөгчийн шинэ бүтээлийн ачаар залуу насныхаа сэтгэлийн хөөрлийг үнэхээр утга учиртай зүйл болгон хувиргаж болох боломжтой болжээ.

Жессика О.Мэтьюз, Жулиа Силвермэн нар бол кокабутаас үүссэн кинетик энергийг ашиглаж, цахилгаан болгон хадгалдаг хөлбөмбөг болох Soccket II-ийн бүтээгчид юм. Тоглож дууссаны дараа LED хавсралтыг бөмбөлөг дээрх залгуурт залгаж хэдэн цагийн гэрлээр хангах боломжтой. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сэргээгдэхгүй эрчим хүчний хэрэглээг бууруулах ашигтай арга юм. Мөн Барак Обамагийн тэмдэглэснээр хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкийн хөлбөмбөгт ухаангүй дуртай улс орнуудын хувьд SOCCKET-ыг ашиглах нь маш өндөр ашигтай юм. Дуэтийн Uncharted Play байгууллагын онцолсноор дэлхий даяар бараг хоёр тэрбум хүн найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадахгүй байгаа бөгөөд хязгаарлагдмал боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг ноцтой, өргөн хүрээний үр дагавартай байна. Тоглоомын хүчийг сайн сайхны төлөө хүч болгон ашиглаж, эдгээр асуудлуудын заримыг нь бүтээлч, хөгжилтэй байдлаар шийдвэрлэх нь үнэхээр алдагдалгүй ашиг гэмээр гайхалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published.