Шинэ цагийн шинэ технологи Gravity Light

Бид бүхний мэддэгээр керосиныг шатаан ажилладаг чийдэнг өргөн ашигладаг. Гэсэн хэдий ч, керосиныг ойр орчимд шатаах утаа нь эрүүл мэндийн томоохон асуудал тул эдгээр чийдэнг солих зорилт тавьдаг. Энэхүү гэрэлийг солих энгийн юм шиг шинэ шийдэл бол deciwatt.org сайтаас бүтээсэн GravityLight юм.
Төхөөрөмжийг асаахын тулд хэрэглэгч гэрэлд бэхлэгдсэн уутаа 9-10 орчим кг чулуу эсвэл шороогаар дүүргэдэг. Түүний дараа төхөөрөмжөөс доош унжсан утсан дээр бэхлээд дүүжлэн үлдээдэг. Энэхүү дүүжилсэнээс үүсэх хуримтлагдсан энергийг дараа нь GravityLight аажмаар цахилгаан болгон хувиргадаг. Энэ нь уутыг 30 минутын турш аажмаар доошоо доошлуулж, энэ хугацаанд гэрэл эсвэл бусад цахилгаан хэрэгслийг тэжээнэ. Одоогоор ойролцоогоор зах зээл дээр 10 доллараар үнэлэгдэж байна. Энэ нь ажиллуулахад ямар ч зардал шаарддаггүй тул хөгжүүлэлтийн баг үүнийг худалдаж авахад шаардагдах зардлыг керосин худалдаж авахад зарцуулсан мөнгөө хэмнэж гурван сар орчим хугацаанд буцааж төлнө гэж тооцоолж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published.